БАЯН-ӨЛГИЙ аймагт тогтоосон ХӨЛ ХОРИОГ цуцалжээ

2021-08-25 Мэдээ, мэдээлэл

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 24 хуралдаанаа хийв. Хуралдаанаар тус аймагт энэ сарын 15-ны өдрөөс тогтоосон 10 хоногийн хөл хориог цуцалж /20:00 цагаас эхлэн/ орох, гарах хөдөлгөөнийг нээлээ.

Түүнчлэн,

1. Зах, барилгын материалын болон бусад барааны дэлгүүр, бүх төрлийн үйлчилгээ, ресторан, зоогийн газар, кафе, түргэн хоолны газрууд өглөөний 08.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөв;

4. Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг өглөөний 08.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл байхаар тогтоов;

3. Олон нийтийг хамарсан арга хэмжээ /хурим найр, худ ургийн цайллага, хурал, жагсаал цуглаан, биеийн тамир, спортын арга хэмжээ, хурдан морины бүх төрлийн уралдаан, бөхийн барилдаан, хонжворт сугалаа/ зохион байгуулахыг, мөн баар, караоке, паб, хүүхдийн бүх төрлийн тоглоомыг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.