Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

2021-08-25 Боловсрол

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл www.parent.edu.mn эцэг эхэд зориулсан системд тулгуурлан цахимаар зохион байгуулагдаж байна. Элсэлтийн бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдах тул эцэг эх, асран хамгаалагчид цахим хаягаар нэвтэрч бүртгэлээ баталгаажуулахыг анхааруулж байна.

Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ удаад хүүхдийн оршин сууж буй хаягийн дагуу хамран сургах тойргийнх нь сургуульд урьдчилан хуваарилсан байх юм. Цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана.

Хууль л амла!

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.