ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС НИЙСЛЭЛД 6, ОРОН НУТАГТ 2 ХҮН ГЭМТЖЭЭ

2021-08-24 Мэдээ, мэдээлэл

ХОНОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

Энэ сарын 23-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 206 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн гэмтэж, Орон нутагт 2 хүн гэмтсэн. Нийслэлд 1 хүүхэд гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Гэмтсэн хүн:

– Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-3

– Жолооч-2

Ослын хэлбэр:

– Гарцтай-3

– Хоёр автомашин мөргөлдсөн-1

– Мопед-1

Орон нутаг:

Гэмтсэн хүн:

– Зорчигч-1

– Жолооч-1

Ослын хэлбэр:

– Онхолдох -1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 55 орон нутагт 24 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ оны эхний 7 сарын байдлаар Зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна.

Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115 орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Хэргийн улмаас 28 хүүхдийн амь хохирсноос нийслэлд 7, орон нутагт 21 хүүхдийн амь зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Үүнээс амь хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд хөдөлгөөн эхлэхдээ-2, унадаг дугуйтай-1, зорчигч хэлбэрээр-1, явган зорчигч хэлбэрээр-3. Орон нутагт хөдөлгөөн эхлэхдээ-8, зорчигч хэлбэрээр-10, явган зорчигч хэлбэрээр-1, мотоциклтой-2 хүүхдийн амь харамсалтайгаар амь хохирсон байна.

Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, мөн тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдгүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч бүртгэгдэж байна.

Эцэг эх та бүхэн өөрийн Ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж явахыг тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна. 

Өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө 50 хувиа төлөх шаардлагатай

 Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаарын 01 ны өдрөөс 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 00:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг анхаарна уу.

 

 

                            ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Тог тог… ХААЛГАА нээ

18 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.