НӨАТ: Таван сая төгрөгийн 33 азтан тодорлоо

2021-08-23 Мэдээ, мэдээлэл


Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнгөрөгч амралтын өдрүүдээр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байсан. Гэвч супер азтан тодорсонгүй.

Тохиролд 2021 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 32 сая 207 мянга 416 баримт хамрагджээ.

Сугалааны үндсэн тохирлын дугаар 85178340. Азтануудын хувьд:

30 мянган төгрөгийн азтан – 29,096
100 мянган төгрөгийн азтан – 2,904
500 мянган төгрөгийн азтан – 300
5 сая төгрөгийн азтан – 33
Гурван сая төгрөгийн азтан – 1
Супер тохирлын дугаар 26485664 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй. Иргэд 2021 оны долдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.