Гадаад руу зорчих иргэдийн ковидтой холбоотой бүх мэдээллийг шалгах систем нэвтрүүлжээ

2021-08-17 Мэдээ, мэдээлэл

Гадаад руу зорчих иргэдийн ковидтой холбоотой бүх мэдээллийг шалгах систем нэвтрүүлжээ

“Гэрэгэ Системс” ХХК нь Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гадаад руу нислэгээр зорчих иргэдийн “Ковид-19”-тэй холбоотой гурван төрлийн мэдээллийг нэг дор шалгах боломжтой цоо шинэ платформыг хөгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Зорчиж буй иргэдийн “Ковид-19” шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл болон өвдөөд эдгэсэн лавлагааг тус системийг ашиглан нисэх буудлын ажилтан нэгдсэн байдлаар шалгах боломж бүрдсэн байна.

Уг үйлчилгээг ашиглаж эхэлснээр PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, хил нэвтрэх оролдлого гарах магадлалыг системийн зүгээс хязгаарлаж буйгаараа давуу талтай аж. Энэхүү үйлчилгээ нь “Гэрэгэ Апп” болон иргэдийн регистрийн дугаарыг ашиглан “Ковид-19”- тэй холбоотой бүх мэдээллийг цахим сангаас нэг дороос харах боломжийг бүрдүүлжээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.