Л.Энх-Амгалан: Хичээл 9 сарын 1-нээс танхимаар болон цахимаар эхэлнэ

2021-08-4 Боловсрол

Хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх ээр үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас манай улса дэлхийн бусад орны адил хичээл, сургалтын үйл ажиллагааг хаасан.

2019-2020 оны хичээлийн жилд 75 өдөр нь хаалттай буюу нийт хичээлийн 47 хувь нь хаалттай байсан байна. 2020-2021 оны хичээлийн жилд нийт 100-110 хоног танхимаар хичээллэж чадаагүй. Энэ нь танхимаар хичээллэх 60-68 хувийн боломжоо алдсан гэсэн үг.

Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд танхимаар хичээллэх хугацааныхаа 60 хувийг алдсан байна. Энэ хугацаанд цахимаар хийсэн. Үүнээс үүдсэн олон эрсдэл үүссэн. Гэхдээ ганц Монголд биш дэлхийн олон оронд ийм эрсдэл үүссэн.

Сургуулийн насны хүүхдийн 3/2 нь хичээлийн хоцрогдолд орсон гэсэн тооцоо гарсан. Нийт  хүүхдүүдийн 91 хувь нь цар тахлын улмаас эрүүл мэнд, сурлага, боломжоороо хохирсон гэсэн тооцоо бий. НҮБ-ын тооцоогоор цар тахлын үед сургууль, цэцэрлэгийг хаасан нь сургалтын хоцрогдлоос гадна сэтгэл санааны хямрал нүүрлэсэн он жилүүд гэж дүгнэсэн байна. Үүнийг нэгтгэвэл нэг төрлийн сүйрэл гэж үзсэн байна.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд интернетгүй, цахилгаангүйгээс 185.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Үүнээс гадна 470-500.000 хүүхэд хичээлийн бодитой хоцрогдолд орсон гэсэн судалгаа бий. Иймээс хичээлийн шинэ жилийг 9 сарын 1-нээс эхлүүлнэ. Ингэхдээ танхимын болон танхимын бус хэлбэрээр явуулна.

Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд 4-5 настнуудыг 9 сарын 1-нээс авна. Ингэхдээ 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй ижил хичээллэнэ.

Оюутнуудын хичээл 9 сарын 1-нээс цахимаар, 9 сарын 13-наас танхимаар орно.

Тог тог… ХААЛГАА нээ

12 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.