БОАЖЯ: Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ?

2021-10-8 Байгаль орчин

Ханан пийшинг хэрхэн хөөлөх талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэе. 

  1. Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
  2. Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
  3. Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.

Анхаарах:

  • Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
  • Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
  • Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.

Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.