Найман жил ЦУСАА ХАНДИВЛАЖ, 100 орчим хүний амь аварчээ

2021-06-22 Мэдээ, мэдээлэл

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо. Тэрбээр Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд  2013 оноос хойш найм дахь жилдээ цусаа хандивлаж байна.

Энэ хугацаанд 14 литр цусаа хандивлан 100 орчим  хүний амь насыг авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.