Н.Уртнасан сайд Ази, Номхон далайн Байгаль орчны сайд нарын IV хуралд цахимаар оролцлоо

2021-10-7 Байгаль орчин

Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цахимаар оролцлоо. Хурлыг БНСУ-ын Байгаль орчны яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа бөгөөд цахимаар болон биечлэн 400 гаруй төлөөлөгчид оролцож, эх дэлхийгээ хамгаалах үйлсийн төлөө нэгдэн санал солилцов. Энэхүү форум нь 2022 оны 2-р сарын 28-наас 3-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн (UNEA-5.2) 5 дугаар чуулганд оролцогч талуудын байр сууриа илэрхийлэх платформ болдог.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейгаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн ойг 2022 оны 3-р сарын 3-4-нд Кени улсын Найроби хотод зохион байгуулна

Тус хурал нь 2030 он хүртэлх дэлхий дахины хөгжил, сайн сайхан, хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө Ази, номхон далайн бүсийн орнуудын хамтын оролцоо, хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг Н.Уртнасан сайд онцлоод Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг УИХ 2020 онд баталж, Ногоон хөгжлийг тусгайлсан бүлэг орсон гэдгийг тодотгон хэлэв.

Урт хугацааны бодлогын баримт бичигт байгаль хамгаалал, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ба дасан зохицох, экосистемийн нөхөн сэргээлт зэрэг зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хөгжлийн бусад чиглэл, төлөвлөгөөтэй уялдуулсан гэдгийг мөн онцлон дурдлаа.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.