Ховдоос гүйсэн Э.Даваажамц Говь-Алтайн нутагт орж ирлээ

2021-06-7 Мэдээ, мэдээлэл
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц гүйсээр өнөөдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт орж ирлээ. Эрэлхэг зоригт энэхүү залуу Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, ирэх онд болох Ховдын хорооны 100 жилийн ойг ийнхүү 1520 км гүйн сурталчилж, эх түүхээ энэ гүйлтээрээ сануулж явна. Түүний эцсийн зорилго нь удахгүй болох улсын наадмаар улсынхаа нийслэлд хөл тавьж, төрийн сүлдэндээ ёслох хэмээн ярьж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.