Дэлгэрмөрөн голоос 51 настай хүний цогцос олджээ

2021-05-3 Мэдээ, мэдээлэл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Дэлгэрмөрөн голд аймгийн төвөөс урд зүгт 4 км-т усанд хүний цогцос байна гэсэн дуудлага  өчигдөр Онцгой байдлын газарт 08.56 цагт ирсэн байна.  

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 09.09 цагт очсон байна. Дэлгэрмөрөн голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд Мөрөн сумын харьяат 51 настай, эрэгтэй, иргэн Б нас барсан байжээ. Улмаар цогцсыг  уснаас  гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.