Хатуу хөл хорио тогтоож эсэх шийдвэр өнөөдөр гарна

2021-04-8 Засгийн газар

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хатуу хөл хорио тогтоож коронавирусийн халдварыг хумих шийдвэрийг УОК-ийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр мэдэгдсэн. Хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна гэж  Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудсаар дараах тайлбарыг өгсөн байна.

“ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна.

Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард.

Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье” гэжээ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.