“Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт сургалт боллоо

2021-03-31 Байгаль орчин

Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт онлайн (ZOOM) сургалт боллоо. БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог БОАЖ-ын сайд Н.Уртнасан ахалдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Увс, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон Багануур дүүргийн 108 ажилтан, албан хаагчид оролцсон юм.

Сургалтаар Коронавируст халдварын Монгол улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, эмнэлгийн хог хаягдал, анхаарах асуудлууд, Зооноз ба Ковид-19, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон Ковид-19-ийн оношлогооны арга зүй зэрэг олон талын сэдвээр мэдлэг олголоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.