“Өнөр бүл”, “Найрамдал” зуслангийн удирдлагууд УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх бүрэн эрхтэй юм уу А.Ариунзаяа сайд аа

2021-03-29 Нийгэм

Монгол Улсын нийслэл Улаанбаатар цар тахлын голомт болж, “Улбар шар” ангилалд багтаад байгаа. Энэ ангилалд шилжсэнээр бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт хийхийг хориглосон. Мөн сургалтын байгууллагын үйл ажиллагааг 5-аас дээш хүнтэй байхыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Төрийн шийдвэрийг нийтээрээ даган мөрдөж, хэрэгжүүлэх учиртай.

Тэгвэл энэ шийдвэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын харьяа байгууллагуудад Засгийн газар УОК-ын гаргасан энэ шийдвэр падлийгүй бололтой. Энэ сарын 24-ний өдөр “Өнөр бүл” асрамжийн газраас хүүхдийн хаврын урлагийн тайлан тоглолтыг олон улсын “Найрамдал” зусланд зохион байгуулжээ. Хамийн ноцтой нь багш, ажилчид, холбогдох байгууллагын ажилчид, хүүхдүүд гээд хэт олноороо нэг дор цугларч, тоглолт хийсэн энэ өдөр Монгол Улсад коронавирусийн 218 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийслэлийн булан, тохой бүр цар тахлын халдварын голомт болсныг Эрүүл мэндийн яамнаас азарлаж. Гэвч “Өнөр бүл” төвийнхөнд энэ анхааруулга “хүрсэнгүй”. Аль эсвэл эцэг, эхдээ шоовдологдсон бяцхан үрсийг хүний тооноос хасч ийн авирлахад хүрэв уу, ямартай ч тайлан тоглолт нэрээр асрамжийн газрын хүүхдүүдийг бөөнд нь Найрамдал зусланд авч очиж эрсдэлд оруулжээ.

Уг нь энэ бүхнийг базах газар нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэж бүхэл бүтэн агентлаг бий. Энэ агентлаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын харьяанд үйл ажиллагаа явуулж, гаргасан бодлогыг нь хэрэгжүүлдэг газар. Харамсалтай нь энэ газрын дарга нь солигдож, Ерөнхий сайд болоод МАН-ын генсекийн гарын хүн гэгддэг Г.Батдорж гэх хүн очсон. Гэвч тэрбээр үнэхээр ажлаа мэдэхгүй байна уу, эсвэл салбараа базаж чадахгүй байна уу юутай ч ковид-19-ийн халдвар өдөрт хэдэн зуугаараа бүртгэгдэж байгаа энэ өдрүүдэд ХНХЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд байдаг Өнөр бүл асрамжийн төв, Найрамдал Олон улсын хүүхдийн зусланд эл үйл явдал болж. Нэг яам, нэг агентлагийн доор байдаг хоёрын хоёр газар нэгэн зэрэг Засгийн газар болон УОК-ын гаргасан шийдвэрийг үл тоон ийм том авирласан гэхээр СОНИН байгаа биз.

Мөн эрхэм сайд энэ бүхнийг үл тоосон уу эсэл түүнд Асрамжийн төвд байгаа хүүхдүүдийн асуудал хамаагүй юу юута ч сүүлин өдрүүдэд эрхэм сайд өөрийгөө цахим орчинд сурталчилан таниулах, хажуугаар халаа сэлгээ хийгээд завгүй явах хооронд ийм зүйл болж.

Иймээс Монгол Улсын Засгийн газар, УОК энэ цаг үед Монголын ирээдүйн нэг хэсэг болсон эдгээр хүүхдүүдэд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авна уу.

“Хурц үзэг” сэтгүүлчдийн нэгдэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.