Хууль бусаар агнахаар тавьсан зургаан торноос 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ

2021-02-26 Байгаль орчин

Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тус аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан ширхэг торыг илрүүлсэн байна.

Торонд Алтайн сугас загас 109, Монгол хадран загас дөрөв буюу нийтдээ 113 ширхэг загас байсныг нууранд нь буцаан тавьсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.