ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 23-нд нийт 26058 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 9 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 131 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 59 нь анхны тохиолдол байгаа юм. Бусад тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд голомтлон тархсан халдвар 1914 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт 2755 тохиолдол батлагдсанаас 2070 нь буюу 75.1 хувь нь эдгэрсэн байна.
Одоогоор нийт 670 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд 1, хүнд 7 хүн байна.
Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын байршлыг танилцуулбал,
БГД-т 3,
БЗД-т 10,
СБД-т 2,
СХД-т 6
ХУД-т 9,
ЧД-т 2 хүнээс халдвар илэрсэн.
“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 6, 12 дугаар хороонд шинэ тохиолдлууд бүртгэгдсэн” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30781
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.