Япон Улс лхагва гарагаас иргэдээ вакцинжуулж эхэлнэ

2021-02-16 Ертөнц

Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 орчим улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Харин 130 улс вакцин хүлээн аваагүй байгаа аж.  Азийн орнуудаас Япон улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт энэ долоо хоногт эхлэх юм. Япон улсын ерөнхий сайд Суга Ёшихидэ лхагва гарагаас эхлэн вакцинжуулалтын аянд юун түрүүнд эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг хамруулахаа онцлоод байгаа. 

Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ даваа гарагт парламентын доод танхимын төсвийн хорооныхонтой уулзалт хийсэн байна. Энэ үеэр тэрээр засгийн газар ард иргэдийг аюулгүй, үр дүнтэй вакцинжуулалтад аль болохоор хурдан хугацаанд хамруулахын төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгийг хэлжээ. Япон улс АНУ ын эм үйлдвэрлэлийн “Пайзер” компанийн вакциныг албан ёсоор бүртгэлжүүлээд байгаа юм. 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.