“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 30.474 хүнийг хамруулаад байна

2021-02-11 Мэдээ мэдээлэл

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.

Энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн 1 гишүүн хамрагдах юм.

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14:30 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийт 30.474 хүнийг хамруулаад байна.

Тухайлбал:

• Багануур -79
• Баянзүрх -5686
• Баянгол -4394
• Хан-Уул -2763
• Чингэлтэй -3743
• Сүхбаатар -2579
• Сонгинохайрхан -9343
• Налайх -1809 хүн шинжилгээнд хамрагджээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.