Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж байна.
Улаанбаатар хотод 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлын 29 нь хавьтал судаллаар, 4 тохиолдол шинээр эх үүсвэртэй байна.
Сүүлийн 24 цагт хийсэн 11387 шинжилгээнээс 0,2 хувь нь эерэг гарчээ. Өдөрт дунджаар 20 орчим мянган хүнээс шинжилгээ авч байгаа гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Коронавирусээр өвчилсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй гурван эмнэлэгт нийт 568 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 84 хувийн биеийн байдал хөнгөн байгаа аж. Харин 2 хүний бие хүнд, 1 хүн маш хүнд байдалтай байна.