ЭМЯ: 47 хүнээс халдвар илэрч, хоёр шинэ голомт бүртгэгдлээ

2021-02-9 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ээс шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхийд болоод манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021.02.08-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд,  Дорноговь аймаг, нийслэлийн дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 18.871 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 47 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ. Эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдол 1284 болж байна. Өнөөдрийн батлагдсан бүх тохиолдлууд нь ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс халдвар илэрсэн.

Мөн шинээр хоёр голомт үүссэн. Тодруулбал, “Элизабет” хотхонд дөрвөн тохиолдол, “Си жи эс” эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор Монгол шир, Гутлын үйлдвэр, Банк бус санхүүгийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн 21 хорооллын “Шөнийн зах”-д гарсан халдварын голомт тасрахгүй байна.

Түүнчлэн өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлын 861 хүн тусгаарлалтад байна. Хоёрдогч хавьтал 4334 хүн хяналтад байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2120, боллоо. Үүнээс 1546 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 561 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна.

Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 1
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 80
  • Хөнгөн 476 хүн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдварын 13 голомт өндөр идэвхтэй байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.