Засгийн газрын хуралдаан боллоо

2021-02-3 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо.

– Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан. Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны “Залуус I, II, III” цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.

– Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.