Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia төслийг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдэд сануулжээ.
Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны E-Mongolia үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 592 үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэхээр зорьж байгаа юм.
Ташрамд дурдахад, Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд УОК-ын өчигдрийн хуралдаанаар тодорхой шийдвэр гараагүй тул Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцээгүй байна.
E-Mongolia төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.
8 минутын өмнө
Өчигдөр
2025-02-4
87525
31005
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.