Хойд Солонгос улсаасаа урвах бодлын эсрэг хуультай болжээ

2021-01-21 Ертөнц

Ким Жон Ун гадаад орнуудын нөлөөлөлтэй дайн зарлаж, дотоодын соёлоо дэмжихийг уриалж буй энэ үед Хойд Солонгост хэн нэгэн иргэн Өмнөдийн энтертайнмент соёлыг таалах, тэдний ярианы хэв маягийг дуурайсныхаа төлөө өндөр торгууль, эсвэл шоронд хоригдох ял сонсдог хуультай болжээ.
Урвах бодлын эсрэг хэмээн нэрлэж буй тус шинэ хууль анх өнгөрсөн жилийн сүүлээр батлагдсан бөгөөд энэ долоо хоногт шинэ хуулийн тухай Хойд солонгос эх сурвалжуудаас мэдээлэл авж нийтэлдэг Сөүлд байрлалтай Daily NK агентлаг зарим мэдэллийг ил болгосон байна.
Тухайлбал, хэн нэгэн Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн хэрэглэсэн, зөвшөөрөгдөөгүй телевизийн суваг, радио, клмпьютер, гар утас, цахилгаан хэрэгсэл ашигласан, зураг, дуу, кино, порнограф үзсэн нь батлагдвал 15 хүртэл жилээр шоронд хорих шийтгэлтэй гэнэ. Мөн хэрвээ дээрх хуулийг насанд хүрээгүй хүүхэд зөрчвөл эцэг, эхийг нь хорих аж.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.