Өргөж авсан ээж, аавынхаа гарт амь насаа алдсан бяцхан охины хэрэг шүүхийн шатанд явж байна

2021-01-18 Ертөнц

Өмнөд Солонгос улсад хэдэн өдрийн өмнө дэлхий нийтийг цочроосон аймшигт хэрэг болж, цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн. Тодруулбал, тус улсын нэгэн гэр бүл өргөж авсан охиныхоо аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Харин эл хэрэг явдал хэрхэн шийдэгдсэн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

Шүүх хурал нь үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдөр болсон анхан шатны шүүх хурал дээр прокуророос хэрэг үйлдсэн эцэг, эхэд (ялангуяа эхэд) хүн амины хэргээр одоо байгаа ял (Хүүхдийн хүчирхийллийн хууль)-ийг баримтлан урьдчилсан яллах дүгнэлт гаргасан. Цаашид шат шатны шүүхээр ял нь улам хүндрэх бололтой. Олон нийтийн дургүйцэл маш их байгааг онцолсон байна.

Ерөнхийдөө Солонгосын прокурор маш олон шалгалт, дүгнэлт, баримт материалыг судалж үзэн Сөүл хотын цагдаагийн газар энэ сарын 18-ны өдөр прокурорын газартай зөвлөлдсөний дагуу “Өргөж авсан эх нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэж, амь насыг хохирооход хүргэсэн” гэж үзэн санаатай АЛЛАГА хэмээн тодорхойлсон байна.

Дахин ийм аймшигт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлж, хүүхдийн хүчирхийллийн тухай хууль, үрчлэх хууль, гэр бүлийн тухай хууль гээд бүхэлд нь дахин авч үзэх тухай Солонгосын ерөнхийлөгч холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Тэрбээр яллагдагчаар татагдсаны дараа яллах дүгнэлт үйлдсэн шинжээчтэй зөвлөлдөх замаар үргэлжлүүлэн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлсээр байна. Санаатайгаар бяцхан охин Жон Ин-ийг хөнөөсөн болохыг тогтоов. Мөн шалгалтын явцад охиныг хөлөөрөө хүчтэй гишгэсэн гэж үзсэн бөгөөд үүнээс болж үхлийн гэмтэл авсан гэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Жон Ин-ий нас барсан өдөр хойд ээж нь охины биед халдаж, нойр булчирхайг нь маш хүнд гэмтээж, мөн хэвлийн хөндийн гэмтэл учруулсан аж. Ийнхүү бяцхан охин өнгөрсөн оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл өргөж авсан ээжийнхээ байнга хүчирхийлэлд байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм.

Үүний зэрэгцээ нөхөр нь ч бас Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн (хүүхдийн хүчирхийлэл гэх мэт) хэргээр хэрэгтнээр татагдан эхнэрийн хамт шүүлгүүлж байгаа юм.
Мөн хүүхдийг үрчлүүлсэн байгууллага хүртэл шалгагдаж байгаа юм байна.  Учир нь хүүхэд үрчлэгдсэн өдрөөс эхлэн тухайн айлд байнга зочилж, утсаар ярих гэх мэт хяналт шалгалтыг хийж байх ёстой байсан аж. Гэвч хяналт хийж байхдаа энэ бүх асуудлыг орхигдуулсан нь ийнхүү цагдаагийн газарт шалгагдахад хүрчээ.

Эх сурвалж: https://n.news.naver.com

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.