“Даймлер” компанийг худал сурталчилгаа хийсэн хэргээр шалгаж байна

2017-05-24 Ертөнц

Германы цагдаагийнхан автомашин үйлдвэрлэгч “Даймлер” компанийн салбар 11 байранд шалгалт оруулжээ. Тус компанийг автомашиныхаа дизель түлшний утааг багасгасан гэж хуурамч мэдээлэл сурталчилгаа цацсан хэргээр 23 прокурор, 230 цагдаагийн офицер  томоохон шалгалт явуулжээ. “Mercedes-Benz”-ийг эзэмшигч  “Даймлер” компанийн хэсэг ажилтан энэ хэргээр хэдэн сарын өмнөөс шалгагдаж эхэлсэн бөгөөд Германаар зогсохгүй АНУ-д ч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдэг мэдээ байна.

Одоогоос жил гаруй өмнө мөн л Германы алдарт автомашин үйлдвэрлэгчVolkswagen компани байгальд ээлтэй, утаа бага ялгаруулдаг технологийг автомашиндаа суурилуулсан гэж мэдээлж байсан нь худлаа болох нь илэрч, томоохон дуулиан тарьсан.  АНУ-ын хуулийн байгууллагаас тус компанийг гурван зүйл заалтаар буруутгаж, торгууль болон нөхөн төлбөрт 22 тэрбум еврог төлөхөөр яригдаж байгаа юм. Харин “Mercedes-Benz”-ийг үйлдвэрлэгч Даймлер компанийн хувьд асуудал хэр ноцтой нь одоогоор тодорхойгүй байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.