Өчигдөр улсын хэмжээнд 12,828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Шинээр илэрсэн 20 тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 18 нь Баянзүрх дүүргийн голомтын хавьтлын хүмүүс юм байна. Хоёр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол ингээд 397 болж байна.
Харин Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,195 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 824 хүн эдгэрээд байгаа бол 361 хүн эмчлэгдэж байна.
18 тохиолдол нь үүсээд байгаа голомттой холбоотойгоор хавьтлуудаас илэрсэн. Үүнд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа 8 өвчтөн, 2 сахиур, 3 хавьтал, 5 эрүүл мэндийн ажилтнаас халдвар илэрлээ. Тус голомтод хамааралтай халдварын тохиолдол нийт 244 болсон. БЗД-ийн хавьтлын тоо өчигдрийн байдлаар 50-иар нэмэгдэж, 1494 боллоо.
Өчигдөр тус голомтын хамааралтай буюу Тэнүүн-Огоо гэдэг компанийн ажилтан, автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тухайн компанийн ажилтан 10-аад жолооч бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс халдвар илэрлээ. Бусад хүмүүсийг нь тусгаарлаад байгаа. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрлээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,195 болсон бол үүнээс 824 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 361 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96, хөнгөн 257 байгаа” гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87666
31516
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.