ЭМЯ: 16 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 666 боллоо

2020-12-28 Мэдээ мэдээлэл

 

Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 27-нд нийт  8894 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр халдварын 10 нь Баянзүрх дүүргийн дэгдэлтэй холбоотой. Тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Баянзүрх дүүргийн голомтод 680 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээг хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Сүүлийн тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор ойрын хавьтал 82 хүнийг шинээр олж тусгаарласан. Эдгээр хүнээс найман тохиолдол батлагдсан.

Баянзүрх дүүргийн голомттой холбоотой коронавирусийн батлагдсан тохиолдол 194 боллоо. 

Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн ажилчид байна.

ЭМЯ: 16 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 666 боллоо

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 666 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 340

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1137, эдгэрсэн 711 байна.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 416 хүн эмчлүүлж байна” гэв.

ЭМЯ: 16 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 666 боллоо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.