Монгол эрдэмтэн судлаачид коронавирусийн эсрэг биет илрүүлэх оношлуурыг богино хугацаанд бүтээлээ. Эсрэг биет илрүүлэх оношлуурыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн молекул, биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрдэмтдийн хамтарсан баг бүтээсэн байна.
Судлаачид оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэлийн аргаар гурван сарын хугацаанд бүтээсэн байна. Тус оношлуур нь хүний цус, сийвэнд коронавирусийн халдварын эсрэг биет үүсч дархлаа тогтсон эсэхийг хурдан хугацаанд илрүүлж чадах юм байна. Цаашлаад коронавирусийн халдварын эмчилгээний үр дүнг хянах боломжтой аж. Мөн шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад дархлаа тогтсон эсэхийг илрүүлэх юм.
2 цагийн өмнө
8 цагийн өмнө
2025-05-7
87744
31756
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.