БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр хоригдож эхэлснээс хойш 53 хоногийн дараа олны өмнө анх удаа гарч ирлээ. Түүнийг шүүх хурал өнөөдөр эхэлж байгаа юм. Сөүлийн төв дүүргийн шүүхэд болж буй экс Ерөнхийлөгчийг шүүх хурал өглөөний 9 цагт эхэлсэн бөгөөд Пак Гын Хэ хоригдлуудад тавьж өгдөг дүрэмт хувцсыг өмсөөгүй, өөрийнхөө хувцастай ирсэн байна.
Үүнээс өмнө урьдчилсан шатны шүүх хурал хоёр удаа болоход Пак Гын Хэ өмгөөлөгчөө оролцуулж, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн. Харин энэ удаагийн хуралд сэжигтэн заавал өөрөө байх ёстой аж. Түүнээс гадна Пак Гын Хэг хэрэгт унагасан дотны найз Чой Сүн Шил ч шүүх хуралд ирсэн бөгөөд хэрэг явдал мандсанаас хойш тэд анх удаа нүүр учирч буй нь энэ юм.
Пак Гын Хэгийн шүүх хурал болох сургаар хэдэн зуун хүн шүүх байрны гадаа ирж, хурлыг өөрийн нүдээр үзэх хүсэлт гаргажээ. Учир нь, тэд экс Ерөнхийлөгчид хууль ёсны дагуу хандаж, зохих шийтгэлийг нь ногдуулахгүй байж магадгүй гэж эмээж буй аж. Пак Гын Хэд жирийн иргэдийн нэгэн адил хуулийг ижил тэгж үйлчлүүлэхийн төлөө түүнийг огцруулахаар тэмцэж явсан жагсагчид ийнхүү шүүх хурлын танхимд ч тэмцлээ үргэлжлүүлж байна.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.