Украйнд Авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг өөрчлөхөөр хэлэлцэж байна

2017-05-23 Ертөнц

Украйн улсын парламентад Авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг өөрчлөх асуудлаар хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Олон улсын валютын сангаас Украины  Ерөнхий сайд Владимир Гройманд сануулга хүргүүлсэн байна.

Украины авилгын эсрэг байгууллагын чиг үүргийн нэмэлт өөрчлөлтөөр Авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийн асуудлаар өөр байгууллага шийдвэр гаргасан бол Авлигын эсрэг байгууллага мөрдөн шалгах эрхгүй болох ажээ.

“Энэ хуулийн төслийг баталвал авлигын эсрэг тэмцэлд саад учирна” гэж Украйн дахь Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Рона ван Родена хэлжээ.

Түүнчлэн, Олон улсын байгууллага нь Украйн улстай байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд Авлигын эсрэг байгууллагын чагнаж, тагнах эрхийг хуулиар зөвшөөрнө гэж найдаж байгаа юм байна.

Г.Пүрэвсүрэн

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.