Санхүүгийн зохицуулах хороо Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжлийн холбоодуудтай хамтран үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдэд эрх олгох сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ үеэр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, зайны болон газар дээрх хяналт шалгалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай цаашилбал салбарын ёс зүй, олон улсын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг мэдээлэл өглөө.
11 дүгээр сарын 30-наас энэ сарын 03-ны өдрүүдэд болсон энэхүү сургалтад нийт 100 гаруй мэргэжилтэн хамрагдсан юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87782
31869
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.