16.599 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрчээ

2020-12-3 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.

2020.12.02-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 16.599 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрчээ. Улаанбаатар хотод илэрсэн 1 тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд 3 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 819 боллоо. Тухайлбал нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 436, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 болсон байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Улаанбаатар -91
• Сэлэнгэ -189
• Дархан-Уул -44
• Дорноговь -21
• Орхон -24
• Говьсүмбэр -4
• Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Баянгол дүүрэг -24
• Баянзүрх дүүрэг -25
• Чингэлтэй дүүрэг -1
• Сүхбаатар дүүрэг -12
• Сонгинохайрхан дүүрэг -13
• Хан-Уул дүүрэг -15
• Багануур дүүрэг -1

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

• Баянгол – 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
• Баянзүрх – 4, 10, 14, 15, 22-р хороо
• Сүхбаатар – 12, 13, 16, 18-р хороо
• Сонгинохайрхан – 7, 16, 19-р хороо
• Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
• Чингэлтэй – 19-р хороо
• Багануур – 4-р хороо

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох ХӨСҮТ-д 245, Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 365 байна.
Нийт батлагдсан тохиолдлын шинж тэмдгийн хувьд:
-Ханиалгах, хоолой аргах зовиур 19%,
-Нусгайрах, үнэр амт мэдрэхээ болих, үе мөч өвдөх, ядрах зовиур 10%,
-Суулгах, хуурай ханиалгах, нүд улайх, цээж хөндүүрлэх зовиур 02% байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.