Далайн арслан бяцхан охиныг ус руу зууж орсон нь

2017-05-22 Ертөнц

Канадын Стивестоны эрэгт сууж байсан охиныг далайн арслан ус руу нь татаж оруулсан бичлэг сошиал сүлжээгээр тарж, зэрлэг амьтан л бол зэрлэг амьтан байдаг гэдгийг дахин санууллаа.

Бичлэгээс харвал далайн арслан огт гэмгүй мэт эрэг хавиар эргэлдэж байгаад  охиныг суух агшинд даашинзнаас нь зууж, хоромхон зуур ус руу авч орсон юм. Харин энэ үед хамт явсан гэр бүлийнх нь асран хамгаалагч ус руу үсэрснээр цаг алдалгүй охиныг аварсан байна.  Энэ хачирхалтай явдлын улмаас хэн ч бэртэж гэмтээгүй боловч жуулчдын олноороо Канадын эрэгт очиж үздэг далайн амьтад циркийн сургуультай амьтад шиг тийм ч гэм хоргүй амьтад биш гэдгийг харуулжээ.

Б.Номун

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.