БОАЖЯ: WEBMASTER@MNE.GOV.MN хаягаар албан бичиг хүлээн авч байна

2020-11-19 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам төлөвлөгөөт ажлуудаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар webmaster@mne.gov.mn хаягаар иргэн, аж ахуйн нэгжээс 10 гаруй албан бичиг ирснийг тухай бүрт холбогдох албан тушаалтнуудад цохож, яаралтай бичгийн хариуг өгч ажиллалаа. 

Мөн БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга, албан хаагчид Олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөнийг цахимаар явуулж байна. Тухайлбал, өнөөдөр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу 2020-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээ, мэдээлэл, нөлөөллийн ажлын төлөвлөгөөг боловсруулах анхны хурлыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

 Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн дэд зөвлөлийн хурал цахимаар явагдлаа. Хурлаар 10 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцсэн юм. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.