ГХЯ: Эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн байна

2020-11-17 Засгийн газар

Манай улсад хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан чартер нислэгийг түр зогсоогоод буй юм. Энэ талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас ийнхүү тодруулжээ.

Одоогийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн байна. Эдгээрийн 3,000 нь БНСУ, 250 нь Европын Холбооны Улс, үлдсэн нь бусад улсад байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс тус яамнаас тасалбараа авсан, тусгай үүргийн нислэгт багтахаар явж байгаад замдаа өөр улсад саатсан зэрэг шалтгаантай иргэдийн судалгааг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахаар төлөвлөж буй юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.