Сэрэмжлүүлэг: Хэрлэн, Онон, Халх гол үерийн аюултай түвшинд хүрчээ

2020-09-22 Байгаль орчин

Есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон болон Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Чулуунхороот сум орчимд үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай нэлээд элбэг устай байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.