ОХУ-ын иргэд зарим улс руу чөлөөтэй нисэх боломжтой боллоо

2020-09-21 Ертөнц

ОХУ-ын эрх баригчид Беларусь, Казахстан, Кыргызстан, БНСУ-ын иргэдийн харилцан зорчих эрхэд тогтоосон хязгаарлалтыг  цуцаллаа. Дээр дурдагдсан орны иргэд болон тэнд оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн ба Оросын иргэд эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой болжээ.

Нислэгүүдийг долоо хоногт нэг удаа хийх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нээс Казахстан, Кыргызстан, Беларусь улсуудтай хийх нислэгийг сэргээж байгаа юм. Мөн есдүгээр сарын 27-ноос БНСУ-тай нислэг хийж эхэлнэ.

ОХУ-ын цар тахлын улмаас энэ оны  3-р  сарын сүүлчээр  хилээ хааж, олон улсын нислэгээ  зогсоосон юм. Харин өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс Их, Британи, Танзани, Турк улсуудтай нислэгээ сэргээсэн  билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.