Барьцаа нэхдэг компьютерийн вируст мөнгө битгий төлөөрэй

2017-05-16 Ертөнц

Дэлхийн 150 гаруй орны 200 гаруй мянган компьютерт “WannaCry” хэмээх вирус тархаж, иргэдээс барьцаа нэхэх болжээ.  Энэ вирус хэрэглэгчийг компьютерээс гаргаж түгжээд, эргээд нэвтрэхийн тулд барьцаа мөнгө төл гэж шаарддаг аж. Хэдэн зуун доллар нэхдэг энэ вируст мөнгө төллөө гээд компьютер эргээд хэвийн ажиллана гэдэг баталгаа байхгүй учраас хэрэглэгчид хэрэв ийм асуудалтай тулгарсан бол барьцаа төлөхгүй байхыг анхааруулж байна. Даваа гарагийн байдлаар мэхлэгдсэн цөөн хэдэн хүн 51 мянган ам.долларын барьцаа төлсөн байна. Европол цагдаагийн газраас энэ кибер халдлагыг зогсоож, гэмт хэрэгтнүүдийг барихаар ажиллаж байгаа бөгөөд энэ хооронд хохирогчид үл мэдэгдэх вируст мөнгө төлөх хэрэггүй, харин nomoreransom.org  хэмээх цахим хаягаар хандаж, компьютерийнхээ үйл ажиллагааг хэрхэн сэргээх талаар мэдээлэл авахыг зөвлөжээ. Гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлөхгүйгээр компьютерээ сэргээхэд Европолын кибер гэмт хэргийн төв болон Касперски Лаб, Интел Секюрити компаниуд хамтран ажиллаж байгаа аж.

Б.Номун

<

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.