Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржив

2020-05-31 Мэдээ мэдээлэл

Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржсан байна. Кесераво хагалгааг эх барих эмэгтэйчүүдийн эмч Б. Алтанцэцэг, Б. Цогтбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Б. Цэрэнтогтох, сувилагч Н. Дашмаа, хагалгааны сувилагч Өлзийтогтох, асрагч Р. Сэлэнгэ, нярайн эмч Д. Пүрэвсүрэн, сувилагч Б. Эрдэнэтуул болон тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч Х. Насанхүү, сувилагч Я. Урандэлгэр, асрагч Ж. Мягмартуяа, ариутгагч Ч. Отгонтуяа, Г. Энхжаргал, Ю. Энхцэцэг, Д. Цолмон нар хийжээ. Энэ үеэр үйл ажиллагааны зохион байгуулалт халдвар хамгааллын дэглэмийн арга зүйн зөвөлгөөгөөр ЭМГ-н НЭМХийн дарга П. Сэлэнгэ, нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Д. Бурмаа нар өгсөн байна. Багийн  амжилттай зохион байгуулалт дор мэндэлсэн охины биеийн байдал сайн байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.