Ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

2017-01-31 Нийслэл

Хотын удирдлагууд маргааш нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулах болсноо мэдээллээ. Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав худалдааны төвд болох бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн харьяаны 33 агентлаг, 40 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, шаардлагатай ажлын байранд иргэдийг бүртгэх юм.

НИЙСЛЭЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД НЭН ШААРДЛАГАТАЙ 26 НАРИЙН МЭРГЭЖЛҮҮД

Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):

  • Авто замын барилгын инженер
  • Давхар, зам гүүрийн инженер
  • Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
  • Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
  • Хот төлөвлөлтийн эдийн  засагч
  • Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
  • Эко хороолол, орон сууцны инженер
  • Үерийн далан сувгийн инженер
  • Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвартай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчилох загвар (Demo) бэлдэх)

Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):

  • Хотын  менежментийн менежер
  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент
  • Инновацийн удирдлага
  • Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC  сургалтын гэрчилгээтэй)
  • Төслийн удирдлага (Project Management Professional)
  • Хотын социологич
  • Хотын патентчин
  • Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)

Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):

  • Сэргээгдэх эрчим хүчний инженер
  • Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
  • Дендерлогич
  • Ногоон байгууламжийн төлөвлөгч
  • Цэвэрлэх байгууламжийн технологич – инженер
  • Байгаль орчны эрсдэлийн удирдлага

Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):

  • Хотын санхүүч
  • Хотын эдийн засагч
  • Олон улсын мэргэшсэн аудитор

Дээрх нарийн мэргэжлийг эзэмшсэн эсвэл одоо суралцаж эдгээр мэргэжлээр магистрт суралцаж буй иргэд www.ulaanbaatar.mn руу орж нээлттэй ажлын байр цонхыг дарж цахим анкетыг бөглөх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.