Хүүхдүүдэд 1072 хувьцааны данс нээлгэх шаардлагагүй боллоо

2020-04-30 Байгаль орчин

Хүүхдүүдэд 1072 хувьцааны данс нээлгэх шаардлагагүй боллоо

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ хугацаанд хамаарч буй, хувьцааны болон Хүүхдийн мөнгөний дансгүй бол дараа нь данс нээлгээд хувьцааны ногдол ашгаа хэзээ ч авах боломжтой юм байна. Тодруулбал, хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. Учир нь хүүхдүүдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон байна.  Энэ талаар 1072 мэдээллийн төв “Үнэт цаасны данс нээлгэж амжаагүй хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон. Харин данс нээлгэсэн хүүхдүүдийнх тухайн хувьцааны данстай нь холбосон банкны данс руу орно” хэмээн тодруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.