COVID-19 халдварыг 30 минутанд илрүүлэх оношлуур үйлдвэрлэж эхэлжээ

2020-04-16 Ертөнц

Энэтхэг улс коронавирусийн эсрэг биетийг илрүүлэх хурдавчилсан оношлуур үйлдвэрлэж эхэлсэн тухай “The Hindustan Times” сонин мэдээллээ.

Энэтхэгийн Эмийн стандартад хяналт тавих ерөнхий газар “Vanguard Diagnostics”, “Voxtur Bio Limited”, “HLL Lifecare Limited” хэмээх гурван компанид коронавирусийг илрүүлэх хурдавчилсан оношлуур үйлдвэрлэх зөвшөөрөл олгожээ.

Хятадаас захиалсан оношлуурууд хугацаандаа ирээгүйтэй холбоотойгоор эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна. Одоо ашиглагдаж буй оношлуурууд нь шинжилгээний хариуг 5 цагийн дараа гаргаж байгаа бол шинээр үйлдвэрлэх оношлуурууд нь 30 минутанд гаргахыг “The Hindustan Times” сонин цохон тэмдэглэжээ.

Энэтхэгт одоогоор коронавирусийн халдварын 12450 гаруй  тохиолдол бүртгэгдээд байгаа бол 423 хүн нас баржээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.