“Никитон” хамтлагийн тоглолтыг 20:00 цагаас шууд дамжуулна

2020-04-3 Мэдээ мэдээлэл

Монголын рок поп ертөнцийн нэгэн эд эс болох  “Никитон” хамтлагийнхан өнөөдөр /2020.04.03/ онлайн тоглолт хийнэ. “Монголдоо хайртай” аяны хүрээнд зохион байгуулж буй тэдний тоглолтод поп дива хатагтай, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг урилгаар оролцох юм байна.

“Монголдоо хайртай” аяны хүрээнд зохион байгуулж буй уг тоглолтыг 20.00 цагаас “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулна. Онлайн тоглолтыг “On&Off” продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллав.

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа үзэгч, фэнүүдтэйгээ 2019 оны зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нижгэр тэмдэглэсэн. Тэгвэл тэд энэ удаа дэлхий даяар тархаад буй COVID-19 халдвар болон Монгол орны 10 гаруй аймагт зудтай байгаа малчид, хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад туслахаар аянд нэгдээд байна.

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.