Япон улс 10 сая өрхөд 200,000 иений тусламж үзүүлнэ

2020-04-3 Ертөнц

Япон улсын  Засгийн газар коронавирусийн тахлын улмаас аж амьдрал нь доройтсон айл өрхүүдэд тус бүр 200,000 иений (1,850 ам.доллар) тусламж үзүүлэхээр болсныг албан ёсоор өнөөдөр мэдээлжээ.

Япон улс 58 сая өрхтэй бөгөөд энэ удаагийн тусламжийг авах шаардлага хангасан 10 сая орчим өрх  байгаа юм. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт нэмж суулгах ажлыг дараа долоо хоногт хэрэгжүүлэхээр болжээ.

Харин ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчид АНУ-д нэг сарын дотор гурван мянган хувь өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь АНУ-ын түүхэнд байгаа тоо юм.  Хөл хорионоос болоод бизнесүүд зогссоноор гуравдугаар сарын 28-ны байдлаар 6.6 сая ажилтан ажилгүйдлийн тэтгэмж хүсчээ.

Дээр дурдсан 6.6 сая ажилгүйчүүд дээр өмнөх долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүссэн 3.3 сая хүнийг нэмээд үзвэл АНУ ердөө хоёр долоо хоногт бараг 10 сая ажилгүйчүүдтэй болсон байна.

 

 

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.