Дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх мөнгө хэвлэх санал гаргав

2020-04-1 Ертөнц

НҮБ коронавирусийн тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар хийсэн судалгааны тайлангаа өчигдөр /2020.03.31/ танилцуулжээ. Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш короанавирусийн цар тахлыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамгийн том хямрал болж байна хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр энэ хямралыг даван гарахын тулд дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хэвлэлийг санал гаргасан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

Тэрбээр энэ талаар “Бидэнд ямар нэгэн шинэлэг цогц шийдэл хэрэгтэй байна. Зарим улс орнууд үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн” хэмээсэн нь АНУ-ын туршлагыг жишээ болгосон явдал байв. Коронавирусийн давалгаанд хамгийн их хохирол амсаад буй АНУ нь саяхан өөрийн ДНБ-ний бараг 10 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг ард иргэддээ бэлнээр хуваарилах арга хэмжээг авах болсноо зарласан байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.