ЭМЯ-наас зөвлөмж хүргүүллээ

2020-03-28 Мэдээ мэдээлэл

 

КОРОНАВИРУС (COVID-19) халварын үед ГАДУУР ЯВАХГҮЙ ГЭРИЙН ДЭГЛЭМ САХИЖ БАЙГАА ИРГЭДДЭЭ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ-ийг мэргэжлийн байгууллагаас хүргэж байна.

• Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх
• Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах
• Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах
• Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)
• Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах
• Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох
• Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах
• Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх
• Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах
• Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх
• Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах
• Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох
• Ургийн бичиг хөтлөх
• Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх
• Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх
• Жингийн илүүдлээс сэргийлэх
• Архи, тамхинаас татгалзах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.