Агаарын шинэ хаалга нээлээ

2020-03-27 Мэдээ, мэдээлэл

Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотын “Кызыл” олон улсын нисэх буудлыг R378 дугаар бүхий агаарын замаар холбосон RIPEK агаарын хаалгыг 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс шинээр нээлээ.

Энэхүү агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн үргэлжлэх хугацаа 10 минутаар багасах аж. Ингэснээр нислэг тутамд 300 кг шатахуун хэмнэж, зорчигчдод агаарын тээврийн үйлчилгээг хямд үнээр үзүүлэх нөхцөл бүрдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.