П.Бадрал: БНСУ, Токио руу нислэг хийж иргэдээ авчирна

2020-03-26 Засгийн газар

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна.

ОБЕГ-ын дарга П.Бадралын мэдээллэснээр  нийт 4.805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргасан байна.

Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргажээ.  Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу, дөрөвдүгээр сарын 3-нд Япон руу, дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээх юм.

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хоёр үндсэн шаардлагыг тавина. Үүнд:

Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө.
Байгаа улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрөл өгнө.

Дашрамд мэлээлэхэд, ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны  350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.

 

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.