Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд Үндсэн хуулиа агуулгаар нь өөрчилж, дэлхийн II дайнаас хойш баримталсан энхтайванч байр сууринаасаа татгалзана гэдгээ мэдэгдлээ. Дэлхийн II дайнд ялагдсаны дараа хүч хэрэглэсэн аливаа зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийж, армитай байхаас ч татгалзана гэдгээ Үндсэн хуулиндаа тусгаж, армиа Өөрийгөө хамгаалах хүчин гэж нэрлэсэн билээ.
Гэвч Япон улсад Өөрийгөө хамгаалах хүчин гэж байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж Шинзо Абэ үзэж буй бөгөөд энэ хүчний статусыг Үндсэн хуулиас гажсан мэт байдлыг нь өөрчилж, хууль ёсны болгох ёстой гэжээ.
Үндсэн хуулийн 70 жилийн ойн баярын үеэр хэлсэн үгэндээ тэрбээр “2020 онд Япон дахин мэндэлж, бүхнийг шинээр эхэлнэ гэж итгэж байна” гэсэн байна. Хэдийгээр тус улс Үндсэн хуулиндаа хуурай газар, тэнгисийн болон агаарын хүчний аль нь ч дайн үүсгэхээс татгалзана хэмээн заасан боловч Японы өөрийгөө хамгаалах хүчин дэлхийн хүчирхэг армиудын нэгд тооцогддог. Ялангуяа Хойд Солонгосын зүгээс учруулж болзошгүй аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ үед цэрэг зэвсгийн хүчээ зузаатгаж байгаа бөгөөд Үндсэн хуулиа өөрчлөхөөр ярьж буй нь ч Солонгосын хойгийн байдал хурцадмал байгаатай холбоотой.
Одоогийн Үндсэн хуулиар бол Япон улс Хойд Солонгос юм уу дайсан этгээд руу түрүүлж гал нээх, өөрийгөө хамгаалан довтлох боломжгүй. Харин тус улс довтолгоонд өртсөний дараа хариу цохилт үзүүлж болно. Хэрэв Үндсэн хуулиа өөрчилвөл өөрийгөө хамгаалах үүднээс урьдчилан цохилт үзүүлэх боломж нээгдэнэ гэж ажиглагчид харж байгаа юм.
Б.Номун
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.