Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс “COVID-19”-ийн халдвар илэрчээ

2020-03-16 Мэдээ мэдээлэл

 

 

ШУУРХАЙ: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол хүний лабораторын эхний шинжилгээнээс “COVID-19” буюу шинэ коронавирусний халдвар илэрчээ. Энэ тухай Эрүүл мэндийн яам өнөөдрийн 22.50 цагт шуурхай мэдээлэл хийхдээ мэдээллээ.

Халдвар авсан хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, ойрын хавьтлуудыг нарийвчлан тогтоож байгаа тухай тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар тэмдэглэв. Тэрбээр “Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай тусламж дэлгэж арга хэмжээ авч байна. Ойрын хавьтлын есөн иргэнийг мөн тусгаарлалаа. Халдвар гарсан улс орноос иргэдээ татах нь эрсдэлтэй гэж тооцсон учраас зохих бэлтгэлийг хангаж тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа” хэмээв.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 3 хүнд коронавирусийн халдвар эхний шинжилгээгээр илэрлээ. Шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг эдгээр 3 хүнд яаралтай үзүүлж байна.

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 16, 2020

 

Шинжилгээний хариу өнөөдөр оройн 20.00 цагт гарсан бөгөөд тэдгээр иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Францаас Германаар дамжин ирсэн байна.

Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан тул иргэддээ зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна. Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай” гэв.

Дашрамд дуулгахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Берлин, Истамбул хотоор дамжуулан татаж авахаар болсон. Энэ хүрээнд өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнөөдөр 08 цагийн орчимд Берлин-Москва чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 231 иргэн ирсэн юм. Харин энэ сарын 18-нд Турк улсын Истамбул хотоос монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц ниснэ.

Хууль л амла!

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.